2010-08-06
♥♥♥Хайрыг хайрлах 30 нууц♥♥♥
- 1. Хайр бодлоос эхлэнэ. Бодлыг маань эзэмдэж байгаа зүйлс биднийг тодорхойлж байдаг.
- 2. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнийгээ хүндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө хүндлэхийн тулд “Надад хүндлэхээр юм юу байна” гэж өөрөөсөө асуу.
- 3. Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал эхлээд өөрөө өгөх ёстой. Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна.
- 4. Хайрлана гэдэг нь өөрийнхөө нэгэн хэсгийг үнэ өртөг, болзолгүйгээр өгнө гэсэн үг.
- 5. Сайн үйлийг зүгээр л бүтээ.
- 6. Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхрөө олох хэрэгтэй.
- 7. Хайрлана гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ.
- 8. Хэн нэгнийг үнэнээсээ хайрлахын тулд түүнийгээ яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй.
- 9. Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм.
- 10. Харьцаандаа хайрыг бий болгохын тулд эхлээд нөхөрлөлийг бий болгох хэрэгтэй.
- 11. Хүрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжүүлдэг хайрын хамгийн хүчтэй илэрхийлэл юм.
- 12. Хүрэлцэх нь хүмүүсийн биеийн ба сэтгэл санааны байдлыг өөрчилж хайрыг хүлээн авах чадварыг нь дээшлүүлдэг.
- 13. Хүрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна.
- 14. Гараа дэлгэх нь сэтгэл зүрхээ дэлгэж байна гэсэн үг.
- 15. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг.
- 16. Хайрлаж сурахыг хүсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаасаа ангижирч сур.
- 17. Бид нээлттэй илэн далангүй харьцаж сурвал амьдрал маань өөрчлөгдөнө.
- 18. Та хүмүүсийг хайрлаж, үнэлж байгаагаа тэдэнд мэдэгд.
- 19. “ Би чамд хайртай” гэсэн 3 шидэт үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай.
- 20. Хэн нэгнийг магтах боломжийг хэзээ ч бүү алд.
- 21. Хайртай хүндээ хайрын үгээ заавал хэлж бай. Магадгүй та түүнийг сүүлийн удаа харж байж ч магад.
- 22. Хайр жинхэнэ байхын тулд түүнд үнэнч байж, энэ нь бодол санаа, үйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй.
- 23. Үнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм.
- 24. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа үнэнч байх хэрэгтэй.
- 25. Та хэн нэгэнд, ямар нэг зүйлд үнэнч л юм бол түүнийгээ орхих хувилбар хэзээ ч байх ёсгүй.
- 26. Үнэнч чанар бол бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг.
- 27. Өдөр бүрийг дур хүсэлтэйгээр амьдрах хэрэгтэй.
- 28. Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал.
- 29. Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй.
- 30. Хайртай хүнтэйгээ харьцаа холбоогоо хэзээ ч таслахгүй юм шигээр амьдар.
Сэтгэгдэл бичих